ВИДЕО: Түрэгийн үеийн “Ноён Хатан”-ы хүн чулуун хөшөөнд хувцас өмсгөж, ойр орчмыг бохирдуулсан байсныг цэвэрлэжээ

ВИДЕО: Түрэгийн үеийн “Ноён Хатан”-ы хүн чулуун хөшөөнд хувцас өмсгөж, ойр орчмыг бохирдуулсан байсныг цэвэрлэжээ

Сүхбаатар аймгийн  Дарьганга суманд орших Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөг цэвэрлэж, соёлын өвийг хамгаалахыг уриалжээ.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд орших Түрэгийн үеийн “Ноён Хатны” хүн чулуун хөшөөнд хувцас өмсгөж, ойр орчмыг бохирдуулсан байсныг нутгийн иргэд цэвэрлэж, иргэдийг соёлын өвийг зөв зохистой хамгаалахыг уриалжээ.

Энэхүү хүн чулуун хөшөөд нь Түрэгийн үе буюу VI–VIII зууны үед хамаарах Монголын үнэт соёлын өвд тооцогддог. Нутгийн иргэдийн дунд “Ноён, хатан” хэмээн нэрлэгддэг уг хоёр хүн чулуу нь цээжиндээ аяга барьсан байдлаар дүрслэгдсэн бөгөөд тухайн үеийн язгууртан, дайчин хүнийг мөнхжүүлэн бүтээсэн гэж археологичид үздэг ажээ. Эдгээр нь Монголын хүн чулуун урлалын сонгодог дурсгалуудын нэг бөгөөд улсын хамгаалалтад байдаг байна.

ВИДЕО: