Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадыг хүлээн авч уулзан, COP17 бага хурлын бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр талууд COP17 бага хурлын бэлтгэл ажлын явц, хэлэлцээний үйл явц болон цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна. Энэ үеэр Монгол Улс COP17 бага хурлыг өндөр түвшинд, үр дүнтэй зохион байгуулахын төлөө НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай нягт хамтран ажиллахаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг илэрхийлжээ. Харин Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсын бага хурлын бэлтгэл ажлыг өндрөөр үнэлж, үлдсэн хугацаанд хоёр талын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд бэлэн байгаагаа онцолсон байна.