Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.
Хуралдаанаар:
- 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэлийн хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц, хичээлийн шинэ жил, “COP 17” хурлын бэлтгэл ажлын талаар хэлэлцэж, холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө.
- Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн барилгуудын зориулалтыг өөрчлөн “Хотхоны бага сургууль” болгож 2,200 гаруй суралцагчийг хамруулахаар ажиллаж байна.
- Өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 50 орчим хувьтай байна. Дулаан, цахилгаан, ус хангамжийг тасалдуулахгүйгээр өвөлдөө бэлтгэхийг холбогдох байгууллагын удирдлагуудад даалгав.
- Зам засвар шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгахыг нийслэлийн Замын хөгжлийн газарт чиглэл болгов.