Ховд аймгийн Жаргалант суманд энэ сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарлагдан эмчлүүлж байгаа билээ.
Тэгвэл энэ асуудлын талаар Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл өглөө. Тус байгууллагын мэдээлснээр сэжигтэй тохиолдол илэрсэн иргэнтэй нэгдүгээр зэргийн хавьтал болсон 12 хүнийг одоогоор тусгаарлан, өрхийн эмнэлгийн хяналтад эмчлүүлж байна. Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторид хийсэн PCR шинжилгээгээр эерэг гарсан бөгөөд баталгаажуулах, нян судлалын шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна. Одоогоор тус иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа ч өөрт нь мэдрэгдэх зовуурь байхгүй гэв.