Дүүжин замын тээвэр энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад бүрэн орно

Дүүжин замын тээвэр энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад бүрэн орно

Нийслэлийн Хархорин зах орчмыг Яармагтай холбох Дүүжин замын тээврийн барилгын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 85 хувьтай байна. Анх хэлж байсан хуагцаагаар энэ оны аравдугаар сард ашиглалтад орох байсан ч хоёр сараар хойшилсон байна. Арцат–Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй уг төслийн хүрээнд 19 тулгуур баганыг суурилуулсан бөгөөд хоёр буудлын барилга угсралт үргэлжилж байна. Төслийг Францын "Пома" группийн мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ  болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажиллаж буй.




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө