Ууган уурхай “Тавантолгой” ХК-ийн түүхт 60 жилийн ой энэ жил тохиож байна. Монголын төрөөс компанийн 60 жилийн бүтээн байгуулалт, хөдөлмөрийн гавьяаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнахаар болжээ.
Тус ойн баяр болон Өмнөговь аймгийн Цогтцэций сумын баяр наадам долдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулагдах товтой байна.
