Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээ үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ жил тохиож байна.
Тус ойн баяр наадмыг тохиолдуулан долдугаар сарын 31, наймдугаар сарын 1-нд баяр наадам зохион байгуулахаар тов гарчээ. Наадам "ARA Complex"-д болох аж. Одоогоор баяр наадмын хөтөлбөр албан ёсоор зарлагдаагүй байна. Хөтөлбөр болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлэх болно.