Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг танилцууллаа.
Маргааш /2026.07.23/ ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд шөнөдөө төвийн аймгуудын хойд хэсэг, өдөртөө баруун аймгуудын зарим газар болон төвийн аймгуудын баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Харин бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 3-8 метр, борооны өмнө зарим газраар түр зуур ширүүсэх юм.
Агаарын температурын хувьд шөнөдөө уулархаг нутгаар +7...+12 градус, бусад нутгаар +14...+24 градус дулаан байх бол Эхийн голын Баянбүрд орчмоор +23...+28 градус хүрнэ. Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +24...+29 градус байх бол Алтайн өвөр говиор +37...+42 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс болон Дорнодын тал нутгаар +33...+38 градус хүрч хална. Бусад нутгаар +28...+33 градус дулаан байх төлөвтэй байна. Улаанбаатар хотод үүлшинэ, бороо орохгүй. Баруун зүгээс секундэд 4-9 метрийн салхи салхилж, шөнөдөө +16...+18, өдөртөө +30...+32 градус дулаан байна.