ВИДЕО: Баянгол дүүрэгт байрлах Старс төвийн  таван давхарт гарсан галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна

ВИДЕО: Баянгол дүүрэгт байрлах Старс төвийн таван давхарт гарсан галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна

Нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд байрлах Старс төвийн тавдугаар давхрын хоолны газарт өнөөдөр /2026.07.24/ өглөө гал гарсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, гал түймрийн дуудлага өглөөний 07:59 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн бөгөөд дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид шуурхай ажиллаж байна. Алба хаагчид 08:35 цагт гал түймрийн тархалтыг бүрэн зогсоож, одоогоор галыг бүрэн унтраахаар ажиллаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ВИДЕО: