СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Хараа” голд живсэн иргэний цогцосыг дуудлага өгснөөс хойш долоо хоног эрэн хайсны эцэст олжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Хараа” голд живсэн иргэний цогцосыг дуудлага өгснөөс хойш долоо хоног эрэн хайсны эцэст олжээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн нутаг дэвсгэрт орших “Эрдэнэтийн гүүр” гэх газарт “Хараа” голд живсэн 22 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, цогцсыг нь олжээ.

Тодруулбал, Улаанбаатар хотоос Архангай аймаг руу аялж яваад буцаж байсан 10 хүн “Хараа” голын эрэгт амарч байх үеэр хоёр хүн усанд сэлэхээр орж, нэг нь живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 17-ны өдрийн 20:40 цагт хүлээн авчээ. Эрэн хайх ажиллагааг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Сайхан сум дахь Цагдаагийн хэлтэс болон ар гэрийн нийт 49 хүн, 13 автомашин, хоёр дрон, гурван моторт завь, нэг сэлүүрт завьтайгаар зохион байгуулсан байна. Аврагчид эрэн хайх ажиллагааг гурван бүлэгт хуваагдан долдугаар сарын 22-ны өдрийн 07:00 цагт эхлүүлж, 12:35 цагт осолдсон цэгээс хойд зүгт 75 км-ийн зайд самналт хийх үеэр 22 настай эрэгтэй иргэн "Б"-ийн цогцсыг олжээ. Улмаар цогцсыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.