Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана

Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зам хаахаар болжээ.

Засварын ажлын үеэр нэг километр хэсгийн хүйтнээр зорох болон асфальт бетон хучилт авах ажлыг гүйцэтгэх тул өнөөдөр орой буюу долоодугаар сарын 24-ний 23.00 цагаас Монелийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана. Харин амын хөдөлгөөнийг долоодугаар сарын 27-ны өдөр 06.00 цагт нээх аж.