Завхан аймгийн наадамд өөр аймгийн нэг ч бөх бүртгэлгүй буцааж, зөвхөн нутгийн бөхчүүд барилдаж байна

Завхан аймгийн наадамд өөр аймгийн нэг ч бөх бүртгэлгүй буцааж, зөвхөн нутгийн бөхчүүд барилдаж байна

Завхан аймгийн 103 жилийн наадмын хүчит бахийн барилдаан өнөөдөр эхэлж байна. 

Тэгвэл тус барилдаанд барилдахаар очсон бусад аймгийн бөхчүүдийг бүртгээгүй бөгөөд зөвхөн Завхан аймгийн бөхчүүд барилдаж, аймгийн цол хүртэхээр болжээ. Тус наадамд барилдахаар Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан М.Баяржавхлан, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Орших тэргүүтэй бөхчүүд очоод байсан юм.