Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгож олс таталт, дээсний тэмцээн зохион байгуулахаар болжээ

Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгож олс таталт, дээсний тэмцээн зохион байгуулахаар болжээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжийг(Хүүхдийн зуу) энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгож, спорт, соёл урлагийн арга хэмжээг үнэ төлбөргүй зохион байгуулахаар болжээ.

Энэ тухай Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас "Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс болж иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх спорт, соёл, боловсрол, урлагийн олон төрлийн нээлттэй арга хэмжээг үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Бямба, ням гарагт тус гудамжинд олс таталт болон дээсний тэмцээн, Reformer Pilates-ийн(Булчин хөгжүүлэх) дасгалын хичээлийг мэргэжлийн багшийн удирдлага дор үнэ төлбөргүй явуулах хөтөлбөртэй. Тус арга хэмжээнүүд 15:00-22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Мөн дуулах, шүлэг унших, эсвэл өөрийн авьяас чадвараа Open Mic буюу чөлөөт тайзны хөтөлбөрт оролцож, олон нийтэд хүргэх боломжтой" гэж мэдээлэв.