“Зүүн бүсийн хурд-2026” уралдааны азарганы түрүүг Дорнодын Алдарт уяач С.Галтын хүрэн азарга хүртлээ

“Зүүн бүсийн хурд-2026” уралдааны азарганы түрүүг Дорнодын Алдарт уяач С.Галтын хүрэн азарга хүртлээ

Зүүн бүсийн хурд-2026 хурдан морины уралдааны азарганы ангилалд нийт 104 азарга тоосоо өргөснөөс дараах хүлгүүд айргийн тавд хурдаллаа.

Түрүү – Дорнод аймгийн Хэрлэн сумын аймгийн Алдарт уяач С.Галтын хүрэн азарга. Уг хүлгийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын аймгийн Алдарт уяач Л.Батжаргал уясан бөгөөд бүсийн уралдаанд гурав дахь удаагаа айрагт хурдалж байна. Энэ нь өөрийн унаган Сарматын төл юм.

Аман хүзүү – Увс аймгийн Зүүнговь сумын Монгол Улсын Алдарт уяач Д.Батбаярын Уудам хул азарга. Монгол Улсын Тод манлай уяач М.Алтан-Очирын уясан энэхүү хүлэг бүсийн уралдаанд найм дахь удаагаа айрагт хурдалсан амжилтаа бататгалаа.

Айргийн гурав – Төв аймгийн Заамар сумын Э.Бямбасүхийн бор азарга. Мөнхбатын Цэрэндамбын уясан энэхүү азарга нь Монгол Улсын Тод манлай уяач С.Төмөр-Очирын унаган адуу юм.

Айргийн дөрөв – Төв аймгийн Эрдэнэсант сумын Д.Цогбаярын халтар азарга. Монгол Улсын Тод манлай уяач М.Алтан-Очирын уясан энэ хүлэг нь Монгол Улсын харцага Шарын Мөнгөнбаатарын унаган бөгөөд өмнө нь "Говь-Шанх 7" уралдаанд долоодугаар байрт хурдалж байжээ.

Айргийн тав – Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Чогсомжавын Цоодолын Туулай хээр азарга. Энэхүү хурдан хүлгийг Барсүрэнгийн Отгонбаяр уяж, Зүүн бүсийн хурд-2026 наадамд айргийн тавд хурдлууллаа.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө