Завхан аймгийн баяр наадамд сумын заан Г.Түвшинтөр түрүүлж, аймгийн арслан боллоо

Завхан аймгийн баяр наадамд сумын заан Г.Түвшинтөр түрүүлж, аймгийн арслан боллоо

Завхан аймаг байгуулагдсаны 103 жилийн ойн бөхийн барилдаан өчигдөр тус аймгийн Алдархаан суманд боллоо.

Бусад аймгийн бөхчүүдэд хаалттай явагдсан наадамд нийт 128 бөх зодоглосноос Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Завхан даян дэвжээ, "Бүргэд Транс" компанийн бөх, сумын заан Ганбаярын Түвшинтөр долоо давж түрүүлсэн бол Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, "Тэргүүн Саруул Зам", "Титан Товер Констракшн" компанийн бөх, аймгийн заан Болдын Адъяарагчаа үзүүрлэв. Г.Түвшинбаяр аймгийн арслан цол хүртсэн бол хоёр жилийн өмнө аймгийнхаа наадамд үзүүрлэсэн Б.Адъяарагчаа цолоо баталлаа.