Эрдэнэтийн 50 жилийн ойн барилдааны шөвгийн наймд Дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Э.Батмагнай, Ц.Бямба-Отгон нар шалгараад байна

Эрдэнэтийн 50 жилийн ойн барилдааны шөвгийн наймд Дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Э.Батмагнай, Ц.Бямба-Отгон нар шалгараад байна

Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр наадмын хүчит 256 бөхийн барилдаан үргэлжилж байна. Барилдааны тавын даваа өндөрлөж, шөвгийн наймд шалгарсан бөхчүүд тодорлоо. Шөвгийн наймд Дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Э.Батмагнай, Ц.Бямба-Отгон, улсын заан Н.Жаргалбаяр, Д.Алтанцоож, Д.Хүдэрбулга, улсын харцага Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ нар учраа бөхөө даван үлдээд байна. Тэд ийнхүү Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн төлөө өрсөлдөхөөр шөвгийн наймын барилдаанд хүч үзэх юм.