Монгол Улсын начин цолтон болсон Б.Номиндалайг Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газраас 2 өрөө байр, Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлөөс 3 өрөө байраар мялаалаа. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Б.Номиндалай нь энэ жилийн үндэсний их баяр наадмаар тав давж Монгол Улсын начин цолны болзол хангасан юм.