Улаанбаатарт бороо орохгүй, 35 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орохгүй, 35 градус дулаан байна

Өнөөдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар усархаг дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хагаст үргэлжлэн халах тул болзошгүй наршилт, үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр,Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +21…+26 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +38…+43 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +33...+38 градус, бусад нутгаар +30...+35 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +33...+35  градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.