Монгол Улсын Хүүхэд, залуучуудын театр болон БНСУ-ын Үндэсний Азийн соёлын төв (ACC) хамтран бүтээн туурвисан “Долоон нар” (일곱 개의 태양) хүүхдийн жүжиг 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Гванжу хотноо нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл боллоо.
Уг жүжиг "Эрхий мэргэн" домгоос сэдэвлэн бүтээсэн олон улсын хамтын ажиллагаат бүтээл гэдгээрээ онцлогтой. Францын бөмбөрчин Реми Клеменсевич, Төмөр замын дуу бүжгийн чуулгын хөгжимчин Д.Буянтөлх, Солонгос үндэсний бөмбөрчин И Ынёб нар жүжгийн хөгжмийг тайзнаа амьд хөгжмөөр эгшиглүүлж, соёлын давтагдашгүй зохицлыг бий болгожээ.
Эрхий мэргэний дүрд жүжигчин Х.Азбуян, Ганц сүүлтийн дүрд жүжигчин М.Жаргалан, Хараацайн дүрд БНСУ-ын жүжигчин Ким Жиюүн нар тоглосон байна. Ерөнхий найруулагчаар НСУ-ын уран бүтээлч Ким Мин Жон (Kim Min-jung) ажиллсан бол дараагийн тоглолтоо Монгол Улсад толилуулах юм.