Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хот болон зарим аймагт “хар хорхой” хэмээн нэрлэдэг газар цөх олноор үзэгдэх болсон. Энэ нь аюултай биш, харин дулаан, чийгшил болон гэрэлд татагдсан шавжийн улирлын идэвхжил юм.
Хэдийгээр хүчтэй хор хөнөөл байхгүй ч, бага насны хүүхдийн чихэнд орсон тохиолдолд аюултай аж. Хэрвээ чихэнд цох, хар хорхой, шоргоолж, ялаа, жоом зэрэг жижиг амьд биет орсон тохиолдолд яаралтай чих хамар хоолойн эмчид хандах шаардлагатай байна. Өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийх гэж оролдон, улам хүндрүүлэх тохиолдол байдаг бөгөөд ухаж, элдэв бодис дусаах нь хэнгэргээ цоолох цаашлаад сонсголд нөлөөлөх гээд олон эрсдэлтэй байна.