ВИДЕО: Их тэнгэрийн ам ойролцоо уулын замд том оврын ачааны автомашин мөргөлдсөний улмаас замын хөдөлгөөнд ачаалал үүсжээ

ВИДЕО: Их тэнгэрийн ам ойролцоо уулын замд том оврын ачааны автомашин мөргөлдсөний улмаас замын хөдөлгөөнд ачаалал үүсжээ

Баянзүрх дүүргийн 11-р хороо буюу  Уулын зам дээр зүүнээс баруун чигт Их тэнгэрийн ам ойролцоо том оврын ачааны автомашин мөргөлдсөний улмаас замын хөдөлгөөнд ачаалал үүссэн байна.

Цагдаагийн алба хаагчид ослын газарт ажиллаж байгаа бөгөөд том оврын тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон тул ачих зөөвөрлөх тээврийн хэрэгсэл ашиглан холдуулж, зам чөлөөлөхөөр ажиллаж байна. Уулын замаар зорчих иргэд жолооч нар өөр зам сонгон, хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг ТЦА-аас зөвлөлөө.

ВИДЕО: