Хууль зүй, дотоод хэргийн яамны иргэн төвтэй эрх зүйн реформын явуулын оффис өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдээлэхдээ, явуулын оффис нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, эрх нь зөрчигдсөн иргэдэд эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхэд чиглэн ажиллана гэв. Тэрбээр "Иргэдийн хамгийн их хүсэж, хүлээж байгаа асуудал бол зөрчигдсөн эрхээ сэргээх. Хэн нэгэн албан байгууллагын үүд сахих бус, төр өөрөө иргэддээ хүрч ажиллана" хэмээн онцоллоо.
Явуулын оффис нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 суманд ажиллах бөгөөд цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн гомдол, мэдээлэл, хэрэг бүртгэл, шийдвэрлэгдээгүй асуудал, мөн эрх нь зөрчигдсөн ч гомдол гаргаж чадаагүй иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх юм. Мөн Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах шинэчлэлийн хүрээнд иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг салбарын сайд онцоллоо.
ВИДЕО: