Орангутаны чихмэл тоглоом барьсан дүр зургаараа олны хайрыг татаж, танил болсон Панч сармагчин ням гарагт /2026.07.26/ нэг нас хүржээ. Түүний нэг насны төрсөн өдрөөр фэнүүдээс нь 2,500 гаруй мэндчилгээний хуудас иржээ.
Панчийн нэг насны баярын үзэсгэлэнд оролцсон Кобэ хотын оршин суугч Күми Ишизава хэлэхдээ Панчийг анх энэ оны эхээр сошиал орчноос харсан гэжээ. Тэр Панчийг анх харснаасаа хойш өвчнөө даван туулж, Ишикава хотын амьтны хүрээлэн дээр ирсэн байна.
Ишизава “Панч миний сэтгэлийг хөдөлгөсөн. Тийм учраас би эдгэрээд Панчийг харна гэж өөртөө амласан. Харин одоо би энд ирсэн байна. Түүнийг нүдээрээ харсандаа их баяртай байна” гэжээ.
Эх сурвалж: Asahi Shimbun