Ц.Сандаг-Oчир: СОР17 хурлын үеэр “Euro News” мэдээллийн агентлаг 12 өдрийн турш ажиллаж манай улсыг дэлхийд таниулна

Ц.Сандаг-Oчир: СОР17 хурлын үеэр “Euro News” мэдээллийн агентлаг 12 өдрийн турш ажиллаж манай улсыг дэлхийд таниулна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (КОП17) зохион байгуулах Үндэсний хороо өнөөдөр /2026.07.28/ хэвлэлийн бага хурал хийж, бэлтгэл ажлын явц, олон улсын оролцогчдын бүртгэл, зохион байгуулалтын бэлтгэл болон үлдсэн хугацаанд хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл өглөө.

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир “Одоогийн байдлаар хэвлэл мэдээллийн байгууллагууд дээр тодорхой төсөв батлаагүй байгаа. Гэхдээ хандив, тусламжаар орж ирсэн мөнгөнөөс тодорхой хэмжээгээр нь зарцуулах ч хангалттай хэмжээнд чадахгүй байх. Аль болох бүх хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллаахыг зорьж байгаа. Мөн дэлхийн хэмжээний мэдээллийн агентлаг болох “Euro News” хурлын үеэр 12 өдрийн турш ажиллаж манай улсыг дэлхийд таниулах болно. Харин төлбөр мөнгийг нь олон улсын санхүүжилтаар босгох төлөвлөгөөтэй байна” гэлээ.