БНСУ-ын түлэнхий болон пластик мэс заслын эмч нар Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн салбар эмнэлгийн Түлэгдэлтийн төвийн эмч нартай хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдийг хамруулсан үзлэг хийнэ.
Үзлэг 2026 оны наймдугаар сарын 15-ны Бямба гарагт 11.00-18.00 цагийн хооронд болно. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо "New Olympic Stadium"-д болох хамтарсан үзлэгт түлэгдэлтийн дараах сорвитой иргэд хамрагдах бөгөөд үнэ төлбөргүй үзүүлэх боломжтой юм байна.