“App Store”-ын хариуцлагагүй байдлаас болж хохирсон иргэд Apple-ийг шүүхэд өгчээ

“App Store”-ын хариуцлагагүй байдлаас болж хохирсон иргэд Apple-ийг шүүхэд өгчээ

Apple-ийн App Store дээр криптовалютын хуурамч аппликэйшн зөвшөөрөгдөн байршсаны улмаас гуравхан хэрэглэгч 1.8 сая ам.доллартай тэнцэх биткойноо залилуулан шүүхэд гомдол гаргалаа.

Залилагчид компьютерын алдартай хэтэвч болох "Sparrow Wallet"-ийн нэр, логог хуурамчаар ашиглан iOS дээр апп байршуулсан бөгөөд уг аппыг татаж авсан хэрэглэгчдийн биткойн шууд алдагджээ. Залилуулсан иргэд Apple-ийг "дэлхийн хамгийн аюулгүй апп стор" гэж сурталчилдаг ч хуурамч апп гарч ирсэн талаарх удаа дараагийн гомдол, сануулгыг хүлээж авалгүй удаан хугацаанд байршуулж, хэрэглэгчдийг их хэмжээний хохиролд оруулсан хэмээн буруутгаж байна.