Засгийн газар Их Монгол Улсын 820 жилийн ойг тохиолдуулан “Их хуралдай” цогцолборт хуралдах асуудал яригдаж эхэлжээ

Засгийн газар Их Монгол Улсын 820 жилийн ойг тохиолдуулан “Их хуралдай” цогцолборт хуралдах асуудал яригдаж эхэлжээ

Их эзэн Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан ирэх сард Засгийн газрын ээлжит бус хуралдааныг Хэнтий аймгийн Биндэр сум дахь “Их хуралдай” цогцолборт хийх асуудал яригдаж эхэлжээ.

Гэхдээ ирэх сард НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын (UNCCD) Талуудын 17 дахь удаагийн бага хурал Монгол Улсад зохион байгуулагдах юм. Иймд Засгийн газрын ээлжит бус хуралдааныг “Их хуралдай” цогцолборт хийх эсэх, цаашлаад хуралдааны тов, хугацаа эцэслэн шийдэгдээгүй байна. Монголын түүхэнд 1206 онд Онон голын Дэлүүн болдогт буюу одоогийн Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт Их Хуралдай хуралдаж, Тэмүүжинг Чингис хаанаар өргөмжлөн Их Монгол Улсыг байгуулсан түүхтэй.