ХЗДХ-ийн сайдын Шуурхай ажлын хэсэг анхны хурлаа хийж, хуурамч хаягтай тэмцэх асуудлыг хэлэлцлээ

ХЗДХ-ийн сайдын Шуурхай ажлын хэсэг анхны хурлаа хийж, хуурамч хаягтай тэмцэх асуудлыг хэлэлцлээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы тушаалаар байгуулсан Шуурхай ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болж, тулгамдсан асуудлуудын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээг хэлэлцлээ.

Хуралдаанаар орон сууцны залилангийн улмаас хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах асуудал, авлигын гэмт хэргээс хураан авсан хөрөнгийг хүүхэд, залуусын хөгжилд зориулсан санд төвлөрүүлэхтэй холбоотой багц хуулийн төслийн боловсруулалтын явцтай танилцсан байна. Мөн хүүхэд, залуусын төлөвшил, хүмүүжил, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй хортой контент, олон нийтийг төөрөгдүүлж буй хуурамч хаяг, зохион байгуулалттай бүлэглэлийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Шуурхай ажлын хэсэг цаашид дээрх асуудлуудаар холбогдох төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж, асуудал тус бүрээр тодорхой арга хэмжээ авч, хэрэгжилтийг шуурхай хангахад анхаарч ажиллах юм.