Өчигдөр Хонгконгийн метроны буудалд нэгэн монгол залуу нийгмийн хэм хэмжээг зөрчиж байгаа талаарх бичлэг цахим орчинд цацагдсан.
ВИДЕО:
Тэгвэл цахим орчинд тавигдсан энэхүү бичлэг дээрх залууг өөрийгөө “Чингис хаан” хэмээдэг М.Баасанжаргал байж магадгүй гэж олон нийт таамаглаж байна. Тодруулбал, түүний хувьд монгол дээл өмссөн байх бөгөөд зарим хараалын үгсийг монголоор хэлж байгаа нь бичигджээ. Энэ мэт нийгмийн хэм хэмжээг зөрчиж танхайрсан үйлдэл бүрийн цаана монгол хүний нэр хүнд унаж байдаг бөгөөд Хонгконгийн цахим сүлжээнд тус бичлэгийг цацагдсаны дараа монголчуудын талаарх сөрөг сэтгэгдлүүд ихээр бичигдэх болжээ.