"Баруун бүсийн хурд-2026”-ын үеэр зургаан хүүхэд мориноос унажээ

"Баруун бүсийн хурд-2026”-ын үеэр зургаан хүүхэд мориноос унажээ

Завхан аймаг байгуулагдсаны 103 жилийн ойд зориулсан “Баруун бүсийн хурд-2026” хурдан морины уралдаан энэ сарын 22-26-ны өдрүүдэд Донойн хөндийд болж өндөрлөлөө.

Уралдааны үеэр Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын байгууллагын 22 мэргэжилтэн ажиллаж, есөн насны ангиллын 693 хурдан морь, 301 уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьсан байна. Харин уралдааны үеэр мориноос унасан зургаан хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлжээ. Үүнээс нэг хүүхдийн хөлийг гипсдэж, нэг хүүхдийг рентген шинжилгээнд хамруулсан бол сэтгэл зүйн хямралд орсон хоёр хүүхдэд зөвлөгөө өгч, төөрсөн нэг хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.




ТААНАГҮЙ ГОВЬ

1 цагийн өмнө