Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт газ тээвэрлэж явсан машин дэлбэрсний улмаас ашиглалтын шаардлага хангахгүй болсон 207 дугаар байрыг 2025 оны арванхоёрдугаар сард “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ буулгаж дууссан байдаг.
ВИДЕО:
Тэгвэл тус барилгын суурь дээр шинэ орон сууц барих барилгын ажил эхэлсэн байгаа бөгөөд 12 давхар барилга барихаар зураг төсөл гарчээ. Тус төслийг Нийслэлийн төсвийн хөрөнгө 16 тэрбум гаруй төгрөгөөр хийж гүйцэтгэж байна. Харин уг хэргийг шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдсон боловч хойшилсон байна. Холбогдох байгууллагын мэдээлснээр, шүүгч М.Одбадрах нь уг хэрэгт өмнө нь прокуророор оролцож байсан гэх шалтгаанаар оролцогчид шүүгчээс татгалзаж, шүүх хуралдаан хойшлоод байгаа билээ. Шүүхийн тоймыг ЭНДдарж уншина уу.


