220 мянгат, Цирк, Бөхийн өргөө орчмын айлуудын халуун усыг даваа гарагаас 10 хоног хязгаарлана

220 мянгат, Цирк, Бөхийн өргөө орчмын айлуудын халуун усыг даваа гарагаас 10 хоног хязгаарлана

Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээнд хийх зуны их засварын ажлын хүрээнд 2026 оны наймдугаар сарын 3-13-ны өдрийг хүртэл зарим байршлын халуун усыг түр хязгаарлахаар болжээ.

Тодруулбал, 220 мянгат, Хүүхдийн 100, Цирк, ШУТСО, Япон Элчин сайдын яам, Зүтгүүрийн депо, 5-р хорооллын УДДТ-64, Эм импекс, Плехановын нэрэмжит сургууль, Стандарт, хэмжил зүйн газар, Отгонтэнгэр их сургууль, Жуковын музей, Монгол кино нэгтгэл, 21-р сургууль, Бөхийн өргөө, Зүүн хүрээ орон сууцны хороолол, ХӨСҮТ, 13, 14, 15 дугаар хороолол орчмын хэрэглэгчид халуун усны хязгаарлалтад хамрагдана.

Энэ хугацаанд дулааны шугамын шинэчлэл, шинээр худаг гаргах, сильфонон компенсатор суурилуулах, насос станц болон шугамын таслах, салаа, тойруу хаалтуудыг шинэчлэх зэрэг томоохон засвар, шинэчлэлийн ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Иймд иргэн, аж ахуйн нэгжүүдийг засварын хугацаанд хэрэглээгээ зохицуулж, хүлээцтэй хандахыг холбогдох байгууллагаас зөвлөлөө. Мөн халуун ус хязгаарлах бүсийн нарийвчилсан зургийг албан ёсны Google Maps холбоосоор үзэх боломжтой гэж мэдээлэв.