Өнгрөсөн амралтын өдрүүдэд зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн техникийн оношилгоог хүчингүй болгожээ

Өнгрөсөн амралтын өдрүүдэд зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн техникийн оношилгоог хүчингүй болгожээ

Нийслэлийн ТЦА болон Авто тээврийн үндэсний төв хамтран замын хөдөлгөөнд оролцож буй автомашинуудын яндангаас гарах дуу чимээнд MNS 4599:2026 стандартын дагуу хяналт шалгалт хийжээ. Шалгалтын үр дүнд зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн техникийн оношилгоог хүчингүй болгосон байна.

Иймд жолооч, тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд:

  • Яндан болон дуу намсгах системд зөвшөөрөлгүй өөрчлөлт хийхгүй байх,
  • Стандарт шаардлага хангасан эд анги ашиглах,
  • Замын хөдөлгөөнд оролцохын өмнө автомашиныхаа техникийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж байхыг зөвлөжээ.