Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.07.27-2026.08.03) нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 56 иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 56 нь обьектын гал түймэр, 13 нь үер, нэг нь хүчтэй салхи шуурга, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 25 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.