Энэ сарын 1-нээс улсын чанартай авто зам ашигласны төлбөрийг Засгийн газрын 273 дугаар тогтоолоор нэмэгдүүлсэн. Ингэснээр суудлын автомашины төлбөр нэг мянган төгрөгөөс таван мянган төгрөг, ачааны автомашиных 10 мянган төгрөгөөс 20 мянган төгрөг болж өсөөд байна.
Улсын хэмжээнд 220 км тутамд байрлах төлбөр авах 33 цэг ажилладаг байна. Энэ шийдвэртэй холбогдуулан иргэн Э.Батбаяр D-Parliament системд өргөдөл гаргаж, орон нутгийн замын хураамжийг 10 мянган төгрөг болгосон шийдвэрийг цуцлахыг шаардаж, өргөдөл гаргажээ.