Өнөөдөр ихэнх нутгаар халах боловч маргааш, нөгөөдөр /2926.08.09-10/ нутгийн төв хэсгээр, энэ сарын 11-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +19…+24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34...+39 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +29...+34 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр.Өдөртөө +30...+32 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.