ТОДРУУЛГА: Сайд асан З.Батжаргал сурронтой этгээдэд мөргүүлэн амь насаа алджээ

ТОДРУУЛГА: Сайд асан З.Батжаргал сурронтой этгээдэд мөргүүлэн амь насаа алджээ

Монгол Улсын Байгаль орчны сайд асан З.Батжаргал сурронтой этгээдэд мөргүүлэн амь насаа алджээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Тус хэрэг энэ оны наймдугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 36-р хорооны нутагт болсон. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэв. Мөн сайд З.Батжаргал наймдугаар сарын 6-ны орой COP17-ын ажлын хэсгийн хурал тарж, харих замдаа тус осолд өртсөн байж магадгүй байна.