Ховд аймгийн Буянт сумаас 10 настай охин наймдугаар сарын 1-ний 09:00 цаг орчимд тарвас хураах ажилд явна гэж гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 2-ны өдрийн 20:40 цагт ОБЕГ хүлээн авсан. Харин охиныг өнөөдрийн байдлаар 10 дахь өдрөө эрэн хаяж байна.
Энэ талаар холбогдох байгууллагуудаас тодруулахад “Өнөөдрөөс /2026.08.11/ зэргэлдээ сум буюу Мянгад сумын мэргэжлийн ангийн таван алба хаагч болон иргэд, цэргийн ангийн алба хаагчид эрлийн ажиллагнаад нэмэлтээр оролцож байна. Ингэснээр 100 гаруй хүн охиныг хайж байна. Одоогоор ямар нэгэн хэргийн сэжүүр, ахиц гараагүй ч байж болох бүх газар, сэжигтэй цэгүүдийг шалгаад явж байна. Мөн холбогдох хүмүүсийг сэжигтнээр татан шалгаж байна” гэлээ.