Улаанбаатарт бороо орж, 26 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орж, 26 градус дулаан байна

Өнөөдөр уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +19…+24 градус, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар +29...+34 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.  Улаанбаатарт үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +24...+26 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.