Цахим орчинд нийтлэгдсэн хуурамч мэдээ, мэдээлэлд итгэж, мөнгө шилжүүлж өөрсдийгөө эрсдэлд оруулах тохиолдол бүртгэгдэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Тодруулбал, "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгааг мэдээллээ. Тухайлбал шагийн бензин худалдаж байна гэсэн зарын дагуу иргэн О, Б нар мөнгө шилжүүлж ойролцоогоор 500,000 орчим төгрөгийн хохирол амссан байна.