"Баавгай хоёр хөл дээрээ босоод дайрах оролдлого хийх үед цүнхээ дээш өргөсөн" гэв

"Баавгай хоёр хөл дээрээ босоод дайрах оролдлого хийх үед цүнхээ дээш өргөсөн" гэв

Сүхбаатар дүүргийн Их Баян орчимд аялж явсан иргэнд ойролцоогоор 20 метрийн зайд бие гүйцсэн баавгай ойртож ирсэн талаар Байгаль орчны газарт дуудлага, мэдээлэл наймдугаар сарын 11-нд ирсэн.

Дуудлагын дагуу холбогдох газрын ажилчид болон цагдаагийн байгууллагын алба хаагчид баавгайтай таарсан газарт очих үед баавгай ойн гүн рүү зүгтсан байжээ. Дуудлага өгсөн иргэн “Сэлбэ голын эх дэх хиймэл нуураас долоо орчим километрийн зайд алхаж байсан. Гэтэл нас бие гүйцсэн том баавгайтай 20 метрийн зайтай нүүр тулсан. Баавгай дайрах гэхэд нь цүнхээ дээш өргөхөд баавгай уулын дээш зугтаж, би уулын уруу гүйсэн” гэв. Улаанбаатар хотын ногоон бүсэд өмнө нь 2018-2020 онд гурван удаа баавгай орж иржээ. Иймд иргэд аялж зугаалахдаа сонор сэрэмжтэй явахыг анхааруулж байна.