Улс орон даяар шатахууны хомсдолд ороод байгаа энэ үед УБТЗ-ын зорчигч тээврийн галт тэргээр зорчих хөдөлгөөн эрс нэмэгдсэн байна. Өчигдөр өглөө гэхэд Замын-Үүд - Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 27 вагон бүхий галт тэргээр 1001 зорчигч зорчин иржээ.
Аялал жуулчлалын улирлын оргил үед болон хичээлийн шинэ жил ойртсон үед зорчигчийн галт тэргээр зорчих хөдөлгөөн улам нэмэгддэг тул тасалбараа урьдчилж эрт захиалахыг “УБТЗ” ХНН-ээс анхааруулжээ. Галт тэрэгний тасалбарыг хоёр сарын өмнөөс захиалах боломжтой аж. “УБТЗ”-ын зорчигчийн галт тэрэг орон нутгийн таван, олон улсын гурван чиглэлд аялдаг юм.