Буянт суманд алга болсон охины цогцсыг цагдаагийн албан хаагчид өчигдөр олжээ

Буянт суманд алга болсон охины цогцсыг цагдаагийн албан хаагчид өчигдөр олжээ

Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутагт 10 настай охин сураггүй болсон тухай дуудлага 2026 оны наймдугаар сарын 2-ны 20:40 цагт бүртгэгдсэн юм. Тодруулбал, охин наймдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагийн орчимд тарвас хураах ажилд явна хэмээн гэрээсээ явган гарсан бөгөөд түүнээс хойш сураггүй болсон байдаг.  Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрээс сураггүй алга болоод байсан 10 настай охины цогцсыг цагдаагийн албан хаагчид өчигдөр /2026.08.14/ олжээ. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт сэжигтнээр тооцон, хөрш айлын хоёр хүнийг цагдан хориод байгаа юм.