Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно

Улаанбаатар хотод өнөөдөр буюу наймдугаар сарын 15-наас автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжиж эхэллээ.

Тодруулбал, өнөөдөр улсын дугаарын сүүлийн орон 1, 3, 5, 7, 9 гэсэн сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно. Дугаарын хязгаарлалт 07:00-21:00 цагийн хооронд, бүсчлэл харгалзахгүйгээр хэрэгжинэ. Уг зохицуулалт есдүгээр сарын 12-ныг дуустал үргэлжилнэ.

Мөн ногоон улсын дугаартай цахилгаан автомашин, нийтийн тээвэр, стандартын шаардлага хангасан такси, хүнсний бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй түгээлтийн тээврийн хэрэгсэл зэрэг тодорхой ангиллын автомашинд уг хязгаарлалт үйлчлэхгүй.