Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ багийн нутаг дэвсгэрт орших “Өлзийт” гэдэг газарт хээрийн гал түймэр гарчээ.
Гал түймрийн дуудлагыг 2026 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 14:42 цагт хүлээн авсан байна. Тус газар нь аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн урд зүгт 22 км зайд оршдог аж. Гал түймрийг унтраах ажиллагаанд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, “Хэрлэн-Алтай” ХХК-ийн ажилтнууд болон орон нутгийн нийт 24 хүн, 10 автомашинтай оролцжээ. Аврагчид болон ажилласан бүрэлдэхүүн гал түймрийг 16:10 цагт цурамд оруулж, 16:45 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 90 га орчим талбай өртөж, шатсан бөгөөд гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.