ВИДЕО: Оргон зайлсан 13 гэмт этгээдийг Солонгос, Хятад, Турк, Япон, Беларусь улсаас авчирлаа

ВИДЕО: Оргон зайлсан 13 гэмт этгээдийг Солонгос, Хятад, Турк, Япон, Беларусь улсаас авчирлаа

Цагдаагийн ерөнхий газраас энэ оны долоодугаар сард Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа гадаад улсад оргон зайлсан нийт 13 этгээдийг Солонгос, Хятад, Турк, Япон, Беларусь зэрэг таван улсаас Монгол Улсад албадан авчрах болон шилжүүлэн авах ажиллагааг амжилттай зохион байгуулаад байна.

Тус этгээдүүд нь хүн алах, хүчиндэх, залилах болон бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан бөгөөд одоогоор эрх бүхий байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

ВИДЕО: