Төв аймгийн нутагт отоглож байгаа гадаад иргэдийн хашаа руу хууль бусаар нэвтэрч, гэрийг нь нэгжиж, хувийн мэдээлэл агуулсан бичиг баримтуудыг цахим орчимд шууд дамжуулан харуулсан "шонхорын тэмцэгч" гэх Н.Эрдэнийг “Бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн” гэх үйлдэлд эрүүгийн хуулийн тусгай зүйл ангийн 13.6 заасны дагуу хэрэг бүртгэлийг нээж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Энэ талаар Экологийн цагдаагийн албаны мөрдөн шалгах ажиллагааны хэлтэсийн дарга цагдаагийн дэд хурандаа Д.Нямрагчаа, “Энэ онд гадаад улс руу тусгай зориулалтаар гаргах 350 шонхор шувууг барих зөвшөөрлийг 11 аймагт дөрвөн улсын 24 иргэнд зөвшөөрлийг нь олгосон. Уг зөвшөөрлийн хүрээнд 11 аймагт отог барих зөвшөөрлийг олгосон байдаг. Төв аймгийн цагдаагийн газраас гадаад улсын нэр бүхий иргэний гаргасан гомдлын дагуу иргэн “Э”-г “Бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн” гэх үйлдэлд эрүүгийн хуулийн тусгай зүйл ангийн 13.6 заасны дагуу хэрэг бүртгэлийг нээж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.