Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ногоон-Ухаалаг-Эрүүл-Аюулгүй сургуулийн орчин дахь үндэсний загварыг танилцууллаа. Улмаар энэ загвараар энэ хичээлийн жилд 100 сургуульд шинэчлэн зохион байгуулахаар боллоо. Энэ нь Ерөнхий сайдын хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон чөлөөлөлт”-тэй холбоотой юм. Мөн COP17 хурлын үеэр энэ санаачилгаа танилцуулна. Гэрт ойрхон сругууль хамгийн сайн сургууль Хотхоны бага сурргууль, төрөлжсөн ахлах сургууль хөтөлбөрийг энэ хичээлийн жилд хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд 45-аас дээш анги дүүргэлттэй өндөр ачаалалтай сургуулийг дахин зохион байгуулж байгаа. Тэгвэл эдгээрийг сургуулийн орчин эрүүл, аюулгүй байх нь чухал байна. Цэцэрлэг, сургуулийн орчин эрүүл аюулгүй, ухаалаг, ногоон байх ёстой. Халалт цахилгааны зардлыг орон нутгаас гардаг. 700 гаруй төрийн өмчийн сургууль, 1000 гаруй цэцэрлэг хагса тэрбум орчин төгрөг зарцуулагдаж байна. Энэ бол үрэлгэн зардал. Цаашид дулаан цахилгаан нь байгальд ээлтэй эх үүсвэрээс сэргээгдэх эрчим хүчээр шийднэ. Усаа дахин боловсруулна. Хөдөөгийн сургуулийн тухайд ариун цэврийн байгууламжийг шинэчилж байгаа. Энэ онд дуусна. Сургуульд суурилсан эрт илрүүлэг арга хэмжээг эхлүүлж байгаа. Энэ бол эрүүл, аюулгүй сургууль бүрдүүлэх ажлын нэг хэсэг. Мөн сургууль, цэцэрлэг дээр байхдаа цэвэр агаартай орчинд байх ёстой үүнд анхаарна. Сургуулийг аюулгүйн тойрог гэж зарлана. Сургуулийн эмч, нийгмийн ажилтан хамтран хэрэгжүүлнэ” гэлээ.