Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрээс сураггүй алга болоод байсан 10 настай охины цогцсыг цагдаагийн албан хаагчид хөрш айлын тарвасны талбайгаас олсон байдаг. Улмаар охины амь насыг хөнөөсөн гэх хөршийн эзэн, залуу хоёрыг цагдан хориод байсан билээ.
Тэгвэл холбогдох байгууллагуудаас уг хэргийн явцын талаар тодруулахад “М.Даделханы эхнэрийг 2028.08.16-ны өдөр цагдан хорьсон. Мөн уг хэргийг Улаанбаатар хот руу шилжүүлэн шалгахаар явуулсан” гэлээ.