Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо.
Өнгөрсөн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотод нийтдээ 76 вагон буюу 4560 тонн АИ92 шатахуун ирж, үүнээс Улаанбаатар хотын 218 ШТС-д 1950 тонн, орон нутгийн 56 ШТС-д 600 тонныг хүргүүлжээ. Шуурхай штабын зүгээс шатахууны түгээлтийг эрчимжүүлэх хүрээнд ШТС-уудад 24 цагийн турш хяналт тавиж байгаа гэж мэдээллээ.